2012-03-24
Zuvulgoo-5.TOFEL test ogohod anhaarah zuil
Чи чанартай их дээд сургуульд элсэж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй өндөр үзүүлэлт гаргая гэж бодож байвал унших хэсгийн 30 онооноос ядаж 28-ыг нь авах хэрэгтэй. Ингэхийн тулд яах вэ? Эхлээд мэдээж бүхлээр нь уншиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь бүх анхаарлаа төвлөрүүлж текстээ сайн ойлго. IBT Toefl-ын унших, ярих хэсэг дээр хэрхэн өндөр оноо авах вэ? Мэдэхгуй үг гарлаа гээд алгасаад явчихаж болохгүй, утгаар нь хайж ойлгоорой. Дараа нь асуултуудыг нэг нэгээр нь унш. Асуулт болгон текстэн дээр гарсан үг, юм уу утга санаатай холбоотой байх болно. Эхлээд нэг удаа бүхлээр нь уншиж үзэхэд чамд текстийн хаана ямар санаатай бичвэр байсан талаар барагцаа үлдэнэ. Тиймээс нэг асуултанд хариулахдаа яг тэр чиглэлийн өгүүлбэр гарсан хэсгийг хайж олоод хариулвал хурдан дуусгана. Нэг асуултан дээр хэтэрхий удаж болохгүй, аль болох хурдан бөгөөд оновчтой хариулахыг хичээгээрэй. Хэрвээ чи TOEFL өгөхөөр шийдсэн бол нэг удаа ч болов IBT-ийн “practice test”-ийг компьютер дээр бөглөж үзэх нь дээр юм. Тэгэхгуйгээр шууд шалгалтанд орвол яахаа мэдэхгуй сандарч, мэгдэх, нэг хэсэг дээр хэтэрхий удах зэрэг хүндрэл гарч оноо алдана. Харин одоо “Speaking” хэсгийн талаар ярья. Чи бүх асуултанд маш эмх цэгцтэй хариулах ёстой. Хамгийн чухал нь асуултаа маш анхааралтай сайн уншаад, чамаар яг юу яриулахыг шаардаж байна гэдгийг нь тодорхойл. Жишээ нь:Who is a person in your family who has greatly influenced your life? Explain how he or she has influenced you? Include details and examples to support your explanation. Энэ асуултанд хариулахдаа ийм дарааллыг баримтлаарай. 1. Хэн чиний амьдралд нөлөөлсөн бэ? “ХЭН” ? 2. Гэр бүлийнх гэж байгаа болохоор гэр булээсээ л ярина. Өөр бусад хүмүүсийг ярьж болохгүй. 3. Яаж чамд нөлөөлсөн бэ гэсэн асуултанд нь 2 сайн шалтгаан олох хэрэгтэй. Түүнийгээ өөрийн туршлага эсвэл жишээгээр батла. 4. Influence гэдэг үг нь өөрчлөлт, нөлөөг илэрхийлэх учраас чи тэр хүний ачаар урид нь залхуу байсан бол одоо ажилсаг болсон гэх мэтээр өөрт гарсан ахицын талаар хэл. 5. Хамгийн сүүлд дугнэлт хий. Зүгээр л ганц өгүүлбэр байхад хангалттай. “This is why my.......influenced me a lot” гэх мэтээр. Хариултаа хэдий чинээ эмх цэгцтэй, дараалалтай, логиктой ярина төдий чинээ их оноо авна гэсэн үг шүү. “Speaking”-ийн 1-р асуултан дээр ийм маягаар хариулах бол 2-р асуулт буюу “Personal Preference” гэсэн хэсэг дээр зөвхөн I, me, myself гэсэн үгийг ашигла. Хэзээ ч битгий You гэдэг үгийг ашиглаарай. Учир нь зөвхөн чиний бодлыг л асууж буй хэрэг юм. Хэрвээ унэхээр ярих зуйл олдохгүй бол зүгээр л зохиочих. 3-р асуултнаас эхэлж “Integrated speaking” болж эхэлнэ. Энэ нь хосолсон даалгавар юм. Эхлээд уншиж дараа нь сонсоод юу уншиж юу сонссоноо ярина гэсэн үг юм. Энэ хэсэг дээр харин хэзээ ч бүү өөрийнхөө бодлыг хэл! Хэдийгээр энэ асуултан дээр ихэвчлэн сонссон хэсгийг асуудаг бол introductory болгохоор уншсан хэсгийнхээ тухай 15 сэкундэд багтаагаад ярьчих. Тэгээд л чи тал оноогоо авна гэсэн үг. Юуны тулд reading уншлаа даа? Одоо харин 4р асуулт. 3р асуулттайгаа адилхан. хугацаа нь бага зэрэг уртассан байх болно. 5-р асуулт бол conversation буюу харилцан яриа байдаг. Ихэвчлэн ийм маягаар хариулна. Энэ хоёр хүний хэн нь асуудалтай байна вэ? Ямар асуудал тулгарсан бэ? гэсэн асуултуудад хариулна. Харилцан яриан дээрх хоёр хүн 2 сонголтын аль нэгийг сонгох болно. Тиймээс чиний дараагийн ярих ёстой зүйл бол “Харилцан ярианаас ямар шийдвэр гарсан бэ?” “Чиний бодлоор алийг нь сонгох нь дээр вэ, яагаад 6-р асуулт нь лекц байдаг. Лекцийг анхааралтай сонсож асуултанд хариулна. ТА өндөр оноо авч чадна. Үгсийн сан бол хэл сурахын хамгийн чухал хэрэгсэл юм. Өөрийгөө хэрхэн үг цээжилдэгийг тодорхойл. Ингэхийн тулд өөрөөсөө хэдэн асуулт асуугаарай. А. Өглөө илүү их үг цээжилдэг үү? Б. Үдээс хойно илүү ихийг цээжилдэг үү? В. Дуу шуугиантай байхад илүү их цээжилдэг үү? Г. Цээжлэхдээ зааваал бичиж цээжилдэг үү? Д. Тухайн үгийг цээжлэхийн тулд заавал тэр үг орсон зүйлийг ёонёдог уу? Е. Ямар нэгэн уух зүйл эсвэл идэх зүйлтэй байж хялбархан цээжилдэг үү? Ж. Ганцаараа илүү цээжилдэг үү эсвэл багаараа хамтран ажиллаж байж цээжилдэг үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж хэзээ, хаана үг цээжлэх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Үг цээжлэх аргаас: Өдөр болгон хамгийн багадаа 100 үг цээжил. Мэдээж өмнө нь цээжилж үзэж байгаагүй бол эхний хэдэн өдрүүдэд хэцүү байх болно. Гэхдээ дараагийн хэдэн өдрөөс хялбар болж, өөрөөрөө бахархах болно. 1. Ихэнх хүмүүс тухайн үгнүүдийг тайлбартай хамт жагсаан бичиж цээжилдэг. Энэ арга бол хамгийн түгээмэл болон ач холбогдолтой арга юм. 2. Тухайн үгний эсрэг утгатай үгийг бод. Эсрэг утгатай үгс нь чухал ач холбогдолтой хэрэгсэл юм. Хэрвээ чи JOYFUL гэдэг үгнийй эсрэг утгатай үг нь MOROSE гэдгийг мэддэг бол, MOROSE-г бага хэрэглэдэг байсан ч чи энэ үгийг хялбархан цээжилчихнэ. 3. Үгийн үндсийг бод. Үгийн үндсийг сайн мэдэж байвал англи хэлний 60, 70 хувийг нь мэдэж байна гэсэн үг. Жишээлбэл duc/duct гэсэн үндэс удирдах, чиглүүлэх гэсэн утгатай үгийн суурь болдог. Энэ нь англи хэлний 2000 орчим үгийн суурь болдог юм. Мөн prefix, suffix-ийг сайн цээжлэх хэрэгтэй. 4. Үгийн утгыг төсөөлөн бод. 5. Зөөвөрлөж болохуйц шинэ үгийн карт хий, хэрвээ хэрэгтэй бол жижиг хэмжээний зураг зур. Маш хялбархан цээжлэгдэнэ. За сайн цээжлээд байгаарай. Амжилт хүсье.
Бичсэн: Norjins | цаг: 19:58 | Zuvulguu
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)