2012-03-24
Zuvulgoo-4.Hitad helnii medlegtei bol HSK shalgaltiig shuud ogoorei.
Хятадын их сургуулиудын олонхи нь хятад хэлээр голчлон хичээлээ заадаг. Түүнчлэн их, дээд сургуулиудын номын сан дахь ном сэтгүүл, гарын авлагын ихэнх нь хятад хэл дээр байдаг учраас гадаадын оюутан Хятадад суралцах, эрдмийн зэрэг цол хамгаалахад тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Хэрэв таны хэлний мэдлэгийн төвшин Хятадын их сургуульд суралцаж, ямар нэгэн мэргэжил эзэмших хэмжээнд хүрээгүй бол хятад хэлний суурь мэдлэгт суралцах хэрэгтэй. Дараа нь сонгосон мэргэжлээрээ цааш нь суралцаж болох юм. ТА ЭХ ОРОНДОО HSK ШАЛГАЛТЫГ ӨГМӨӨР БАЙНА УУ? Хятад хэлний мэдлэгийн төвшний шалгалтыг дөхөмчлөөд HSK гэж нэрлэдэг. Түүнийг анхан, дунд болон дээд гэсэн гурван шатанд ангилдаг. Анхан шатанд хятад хэлний 400-3000 үг байнга хэрэглэгддэг бол дунд шатанд 2000-5000, дээд шатанд 5000-8000 үг хэрэглэгддэг. Аль ч төвшинд шалгалт өгөхөөр бэлдэж буй хүмүүст холбогдох хэлний зүйг заавал эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг аж. Тиймээс хөрш оронд суралцахаар төлөвлөж буй хүн бүхэн хэлний мэдлэгтээ онцгой анхаарал хандуулах нь. Хэл сурахын тулд заавал тухайн оронд нь очиж суралцах шаардлагагүй. Учир нь хятад хэлний түргэвчилсэн болон богино хугацааны бүх шатны сургалтыг зохион байгуулдаг, хятад багштай сургалтын төвүүд манайд олон бий. Тэдний ихэнх нь HSK шалгалтын анхан дунд шатны сонсох, унших, бичих, ярих мэдлэг чадварыг олгох, сурагчдын сурлагын амжилт, чанарыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Тиймээс та санхүүгийн зардлаа хэмнэж, энэ шалгалтыг эх орондоо өгөх бүрэн боломжтой юм. БНХАУ-ын их дээд сургуульд суралцахыг хүсэгч ерөнхий боловсролын сургууль болон нэг жил их дээд сургуульд суралцсан боловсролтой байх шаардлагатай. Сургуульд орохын өмнө дээрх шалгалтад орж тэнцсэн байх ёстой. Байгалийн ухааны чиглэлээр суралцах бол HSK гуравдугаар зэргийг, нийгмийн ухааны чиглэлээр бол дөрөвдүгээр зэргийг хангасан байх шаардлагатай. Хэрэв та хятад хэлний зохих мэдлэгтэй бол НSК шалгалтыг шууд өгч болно.
Бичсэн: Norjins | цаг: 19:52 | Zuvulguu
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)