Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэллээ. Нийслэл хотод энэ арга хэмжээний нээлт Соёлын төв өргөөнд болж гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадна Эрүүл мэндийн яам, сургууль, эцэг, эхчүүд, хүүхдийн төлөөлөл оролцсон байна. 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах нь “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны го...