2012-03-24
Niitlel-4. Nar anagaah uvidastai

Нарнаас бидний эрүүл мэнд, гоо сайхан тодорхой хэмжээгээр шалтгаалж байдаг. Судалгаараа нарны гэрлийн нөлөөгөөр хүний тархинд эндорфин ялгарч улмаар тайван өөдрөг, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг болох нь тогтоогджээ. Зөвхөн нарны гэрлээр бидний бие махбодь " Д" витаминыг авдаг бөгөөд нарны витамин гэдэг юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд " нарны" витамин хангалттай биш байвал яс сийрэгжиж, нүүрний арьс эмзэг болох гэмтэй юм байна. Мөн" Д" витамин нь хорт хавдрын эсрэг бие махбодийн дархлаа тогтоодог гэнэ. Нарны нэрэл нь вирусыг устгаж ангина, уушгины хатгаа, сүрьеэ гэх мэт олон халдварт өчвнийг анагаахад тустай. Нүүрнийхээ арьсанд сэтгэл дундуур байдаг охид бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд наранд нүүрээ өнгөцхөн борлуулчихаад гэмгүй юм байна. Учир нь нарны гэрэл нь арьсыг толигор, зөөлөн болгож арьсны батрыг эмчилдэг ач тустай. Харин та нүүрээ наранд хэт борлуулчихвал нүүрний тань арьс хууртайшиж улмаар үрчлээ үүсэх магадлалтай. Мөн хурц наранд биеэ хат шарвал " С." аминдэмийн дутагдалд орж, дархлаа алдагдах аюултай.
Бичсэн: Norjins | цаг: 15:25 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)