2012-03-24
Zuvulgoo-1.
Очсон газар орондоо хэт үндэсний үзэл гаргах, хувцаслах, шашны үзлээр сайрхах, тухайн орныг муучилах /тухайн оронд амьдардаг Монгол хүнд ч муучилж болохгүй/ зэрэг нь чиний аюулгүй байдал цаашлаад амь насанд чинь аюултай гэдгийг санаж яв. Очих орны улс төрийн байдал, цаг агаар зэргийг урьдчилан мэдэж байх. Тухайн орны хэлний мэдлэггүй бол ойр зуурын үг бичиж тогтоо. Амжуулах ёстой ажлаа бичгээр жагсаа. Уулзах хүн, утасны дугаар, очих газруудын ханг болон буусан буудлын картыг нэг дор биедээ авч яв. Дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй, хүний захиас, ачааг бүү авч яв. Гар тээшиндээ жижиг эмийн сан, гар чийдэн азч явахад илүүдэхгүй. Харин ямар нэгэн хурц үзүүртэй зүйлс, хутга мэс, шиприц яасан ч авч явж болохгүй. Үүнээс болж чи цагдаагийн газар очих болно. Учир нь зөвхөн хар тамхичид шиприц хэрэглэдэг. Замдаа "гэмгүй" сайхан танилцсан нутаг нэгтэн болон гадаад хүмүүст өөрийнхөө тухай болон аялалын зорилгоо илэн далангүй ярьж болохгүй. Хотоор явахдаа бусдын анхаарлыг татахуйц гоё ганган хувцаслах, үнэтэй чамин эд зүйлс бүү хэрэглэ. Хүний дэргэд бөөн мөнгө гаргаж болохгүй. Нүдний хор орно. Мөнгөө болж өгвөл бутархай болго. Карт хэрэглэх нь аюулгүй. Гудамжинд элдэв урсгалын залуучууд тааралдвал тийшээ харж сонирхох байтугай үтэр холдон зайл. Жагсаал цуглаан болж буй газраар бүү яв. Зураг авах, бичлэг хийх бүр ч хэрэггүй. Санамсаргүй тохиолдлоор танилцсан хүмүүсээс болгоомжил. Ундаанд чинь нойрсуулах эм хийгээд хамаг юмыг чинь хамаад арилаад өгнө. Эсвэл карманд чинь хар тамхи хийчихээд баривчлуулж ч мэднэ. ОХУ-д гадаадын хүмүүсийг янз бүрийн аргаар айлган сүрдүүлж дээрэмддэг, алахаас ч буцахгүй гэмт бүлэглэлүүд байдаг бөгөөд тэд бүгд цагдаатайгаа хуйвалдсан, тэднийхээ ивээлд
Бичсэн: Norjins | цаг: 19:38 | Zuvulguu
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)